2021/03/05
USD 2,811

ХӨСҮТ: Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдлээ

О.Шүрэнцэцэг
2021/01/27

Өчигдөр нийт  12,703 хүнд  шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрсэн.Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу гэр бүлийн гишүүн 5 хүнээс халдвар илэрсэн. Наркологийн төв эмнэлэгт 2 тохиолдол бүртгэгдсэн. СБД-ийн 1, 5 дугаар хороонд байрлах орон сууцанд өвчлөл гарсантай холбоотойгоор голомтын өргөжүүлсэн тандалтыг зохион байгуулахад хоёр хүнээс халдвар илэрлээ.