Өчигдөр нийт 15,202 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 25 хүнээс халдвар илэрсэн. 25 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдлээ.Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаад тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээ, өргөжүүлсэн тандалт, БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах Х апартментад халдварууд бүртгэгдлээ. Х апартментын оршин суугч 120 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд, мөн тус байрны СӨХ-ны нэг ажилтнаас халдвар илэрлээ. Микс пиццаны ажилчдаас шинжилгээ авахад 3 хүнээс халдвар илэрлээ. Мөн Улаанбаатараас Дархан хот руу хүнс тээвэрлэсэн жолоочоос халдвар илэрсэн. Тухайн хүн 23-нд шинжилгээ өгөөд Дархан руу очоод өчигдөр пост дээр түргэвчилсэн оношлуулаар оношлоход эерэг гарч, лабораторид шинжилгээ авахад онош батлагдлаа.
\