О.Батбаяр: Иргэд Эрүүл мэнд, боловсролын салбарт хамгийн их авилга өгч ажил төрлөө бүтээдэг гэсэн судалгааг гаргасан

О.Шүрэнцэцэг
2021/01/28

Өнөөдөр Транспэрэнси интернэшнлээс 2020 оны авилгын индексийг танилцууллаа.Тодруулбал манай улс 100 онооноос 35 оноо авч, дэлхийн улс орнуудаас 111 дүгээр байрт жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл авилга, ашиг сонирхлын зөрчил хамгийн их байдаг улс орнуудын тоонд зүй ёсоор багтсан хэвээр байна.

Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр: Эрүүл мэндийн салбарын худалдан авалт нь ил тод бус авилгатай. Гадаад дотоодын тусламжид зарцуулж байгаа мөнгөний эх үүсвэр нь хяналтгүй байгааг дийлэнхи улс орнуудын жишээ харуулж байна. Ийм учраас коронавирустэй үр дүнэй тэмцэж чадахгүй байна. Манай улсын хувьд ийм нөхцөл байдал үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл тусламжийн хөрөнгийг үр дүнтэй хяналттай зарцуулж байгаа эсэх эргэлзээтэй байна. Эрүүл мэндийн салбарт авилга маш өндөр түвшинд байна. 2020 оны долдугаар сард 2000 гаруй иргэнийг хамруулсан авилгын барометр судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаанд иргэд эрүүл мэнд, боловсролын салбарыг хамгийн их авилгатай салбараар тодорхойлсон байдаг. Авилга өгч, танил талаа ашиглаж ажлаа бүтээдэг байгаа юм. Мөн МУ коронавирусыг тусгаарлах байруудаас алдсан дүр зураг байгаа. Тусгаарлах байрыг сонгосон ОБЕГ, УОК-ынхон авилга ашиг сонирхлын зөрчил гаргасан байх магадлалтай. Коронавирусын үед авилга ашиг сонирхлын зөрчил улс орнуудад гүнзгийрч байгааг онцолсон байдаг. Үүнтэй адил коронавирусыг дотроо алдахад МУ-ын УОК нь шаардлага хангаагүй, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн тусгаарлах байруудыг сонгож улмаар үүнээс шалтгаалж дотооддоо халдвар алдах нөхцөл үүссэн байдал ажиглагдаж байгаа. Энэ бол манай улс оронд авилга бодитой оршин тогтнож байгаа. Нөгөө талаасаа цар тахалтай үр дүнтэй тэмцэхэд авилга хэрхэн саад болж байгаагийн тод жишээ гэж харж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 9 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 11 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 14 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 14 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 15 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 15 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 16 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 16 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 16 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. Өчигдөр
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр