Сүүлийн 24 цаг 35 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд Улаанбаатарт байна. Үүнээс 33 тохиолдол нь дотоодод халдвар авсан хүмүүс нь байна. Хоёр нь Станбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдоос илэрлээ. 7 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын явцад батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн байна. 25 хүн нь өмнөх голомтын хавьтлууд бол нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоох үйл ажиллагааг явуулж байна.
Монгол Улсад коронавируст халдварын 2866 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөөдөр 33 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ.