Өнөөдрийн байдлаар 6808 хүнийг вакцинжуулалтад хамруулаад байна. Үүнээс 561 нь хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа. Вакцинжуулалтад хамрагдсан нийт хүний 21.5 хувьд халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байна.