Орон нутаг руу зорчих гэр бүлийн гишүүдийн нэг нь л ПСР-ын шинжилгээ өгнө

О.Шүрэнцэцэг
2021/03/02

Өчигдрөөс хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр ПСР шинжилгээ өгсөн иргэд орон нутаг руу зорчих боломжтой болж байгаа. Үүнтэй холбоотойгоор 18001200 тусгай дугаарт өнөөдөр нийт 426 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 46 хувийг шинжилгээ, 28 хувийг нь хот хооронд зорчихтой холбоотой дуудлага эзэлжээТодруулбал, иргэд шинжилгээ өгөх газрын байршил, цагийн хуваарь, цаг хэрхэн захиалах талаарх лавлагаа мэдээлэл авсан байна. Түүнчлэн захиалсан цагтаа шинжилгээгээ авахгүй, дугаарлуулж хүлээлгэж байгаа, мөн захиалгын цаг зарим цэгт гуравдугаар сарын 8аас хойш байгаа нь удаан хүлээлгэх нөхцөл байдал үүсгэж байгаа тухай санал, гомдол хэлжээ. Тэгвэл ПСР шинжилгээтэй холбоотойгоор  иргэдийн түгээмэл асуудаг асуултад хариулж байна. 

 -ПСР-ын шинжилгээ 72 цагийн дотор хүчинтэй гэдэг шийдвэрийг яагаад гаргасан бэ

-ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагууд ПСР шинжилгээний хариу 72 цагийн дотор хүчинтэй байх чиглэл өгсөн.

-Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэд замдаа явж байтал 72 цаг нь дуусвал яах вэ?

 -Хөдөө орон нутаг руу зорчиж буй иргэд зорчихоосоо өмнө ПСР шинжилгээ өгөөд, хөдөлгөөнөө эхлүүлнэ. Хоол хүнсээ өөрсдөө авч яваа учир замдаа зогсохгүй, иргэдтэй харилцаа үүсгэхгүй тул очсон газраа 72 цаг өнгөрсөн ч хүчинтэй байна.

-Орон нутаг руу зорчиж байгаа гэр бүлийн гишүүд бүгд шижилгээ өгсөн байх шаардлагатай юу, эсвэл нэг гишүүн нь өгсөн байхад болох уу? 

-Хамт яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гишүүнээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардана.

 -Галт тэргээр зорчиход ямар журам үйлчлэх вэ?

 -Галт тэргээр явах зорчигч бусад тээврийн хэрэгслээр зорчигчийн нэг адил ПСР-ийн шинжилгээгээ өгч зорчино. УОК-оос шийд гарвал нээхэд бэлэн. Агаарын хөлөг болон нисэх буудлуудад мөрдөх түр журам гэж гарч таарна. Харин аймгууд Улаанбаатар хотоос очих зорчигчдод тавих шаардлага тодорхой байвал иргэдэд чирэгдэл багатай болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 9 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 11 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 14 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 15 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 15 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 16 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 16 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 16 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. Өчигдөр
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр