АНУ нь иргэдээ вакцинжуулж дууссаны дараа л бусад улс орнуудад вакцинаар тусална гэдгээ мэдэгдсэн байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псакигаас Мексикийн хүсэлтийг дагуу вакцин явуулж туслах тухай асуухад “Үгүй. Ерөнхийлөгч нь эхлээд америк хүн бүрд вакцин хийлгэх зорилготой гэдгээ тодорхой хэлсэн байгаа. Бид энэ зорилгодоо хүрэхээрээ дараа дараагийн алхмуудын талаар ярилцана” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь долоодугаар сарын сүүл гэхэд бүх америкчуудыг вакцинжуулж дуусна гэж мэдэгдээд байгаа юм. Энэ бол 300 сая иргэдэд хангалттай хүрэлцэх тооны вакцин үйлдвэрлэнэ гэсэн үг юм. Тиймээс АНУ нь одоо шаардлагатай тооны вакцин хуримтлуулах ажлыг явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна