“Instagram” нь “Clubhouse” нийтийн сүлжээний функцыг хуулбарлаад хэрэглэгчид хоорондоо шууд ярилцаж болдог “Live Rooms” гэж нэрлэсэн үйлчилгээтэй болсон байна. “Live Rooms”-ийг ашигласан хэрэглэгч нь гурван зочин шууд эфирт урих боломжтой болжээ. “Instagram” нь цаашид ч олон шинэ аудио боломж нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгээ онцлоод ойрын хугацаанд хэрэглэгчид нь тэдгээр шинэ үйлчилгээний боломжийг туршин үзэх боломжтой болно гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна