АНУ–аас Украйны армид шинэчлэл хийхэд зориулж өөрийн цэргийн төсвөөс 150 сая долларын тусламж үзүүлэхэд бэлэн болсон тухай Пентагоны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Америкийн Конгресс нь 2021 оны санхүүгийн жилд Украйны зэвсэгт хүчнийг сайжруулахад 250 сая долларын тусламж үзүүлэхийг зөвшөөрөөд байсан юм. Тусламжийн эхний хэсгийг Украйн хэдийн авсан бол одоо өмнөх тусламжийг хэр үр ашигтай зарцуулсныг тодорхойлсны дараа 150 сая долларыг шилжүүлэхэд бэлэн болсон нь энэ аж. Тусламжийн 150 сая долларыг өгөхийн өмнө Америкийн Төрийн департамент ба Пентагон хоёр өмнөх тусламжийн үр дүнг тодорхойлох ёстой болох юм байна. Украйны армид үзүүлж байгаа тусламжийн хүрээнд тактикийн төхөөрөмж, хиймэл дагуулын дэмжлэгийг аппарат, эмнэлгийн тусламж болон их бууны батарейн эсрэг тэмцэлд ашигладаг нэмэлт радарыг нийлүүлж, мэргэжилтнүүдийг бэлдэхэд туслах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна