УИХ-ын гишүүд иргэдийн өмнүүр давуу эрхээ ашиглаад “ковид-19” вирусын вакциныг тариулахаар болжээ гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ. Энэ мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэнгээс тодруулахад: Энэ худал мэдээлэл. УИХ дахь МАН-ын бүлгийн нэг ч гишүүн вакцин хийлгээгүй бөгөөд хийлгэнэ гэдэг яриа гараагүй. Энэ талаар хэлэлцэж шийдсэн зүйл үгүй. Иргэдийн хуваарь гарсан, тэр дагуу гишүүд вакцинаа хийлгэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна