Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, "Нисэхийн 60 айл" байранд гэр тусгаарлалтад орсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан байна.
2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Малчин сумаас Улаанбаатар хотод ирсэн иргэнээс хоёрдугаар сарын 28-ны өдөр сэжигтэй тохиолдол илэрсэн. Уг иргэний ойрын хавьтлыг тодорхойлж тусгаарлан шинжилгээ авахаар Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг өчигдөр тус аймгийн онцгой комиссоос гаргасан юм.
Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна