Өчигдөр нийт 12520 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнд халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 3,032 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Эх уурхай нь тодорхойгүй НЭГ тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 78 хувь буюу 2,360 хүн эдгэрээд байна.