Хаврын чуулганы нээлттэй зэрэгцэээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангарагаа өргөх нөхцөл үүсчээ.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс цагдан хорьсон.
Улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүнийх нь үнэмлэхийг олгосон. Тиймээс түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй гэж үзэн, ирэх хаврын чуулганаар тангаргыг нь өргүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн тухай мэдээлэл байна. Улсын Дээд шүүх Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна