ОРЧИН ЦАГИЙН АНХДАГЧ ХЭРЭГЦЭЭ - ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

О.Шүрэнцэцэг
2021/03/03

Өнөөдөр нийгмийн сүлжэgэгээр хайртай хань, аав ээж, үр хүүхдийнхээ эмчилгээ, хагалгааны зардлыг олохын тулд орон байр, унах унаагаа хүртэл заран, хандив тусламж гуйж буй хүмүүсийн талаарх мэдээллийг та цөөнгүй харж байгаа байх. Гэвч ингэснээрээ тэд шаардлагатай зардал, мөнгөө олдог уу гэвэл харамсалтай нь бараг л үгүй.

 Асуудал тулгарсан үед түүнийг даван туулах, шийдвэрлэх нэг арга нь хувийн эрүүл мэндийн даатгал гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өнөөдөр бидний дийлэнх нь санхүүгийн боловсрол болоод мэдээ мэдээлэл дутмагаасаа болоод боломжийг харахгүй өнгөрөөж байгаа нь нууц биш.

 Хувийн эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?

 “Хувийн эрүүл мэндийн даатгал” нь харилцагчийн аливаа гэнэтийн осол болон өвчний улмаас хийлгэсэн бүхий л төрлийн эмнэлэг эмчилгээний зардлыг төлөх зорилготой даатгал юм. Товчхондоо хэрвээ та даатгалтай хугацаандаа ямар нэгэн өвчин эмгэг тусч түүнийгээ эмчлүүлэх, цаашлаад хагалгаанд орох шаардлага гарвал таны өмнөөс тэрхүү зардлыг төлж, таныг санхүүгийн хүндрэлд орж хандив тусламж гуйж, цаашлаад амь насаа алдахаас ч сэргийлэх боломжтой.

 Өнөөдөр Монголд ийм боломж байгаа юу гэвэл тийм гэж хариулна. 2020 оны IV улирлын байдлаар Монгол Улсад ердийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж буйгаас 10 нь иргэдэд зориулсан дээрх төрлийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнтэй. Компани бүрийн онцлогоос хамаараад бага зэрэг өөр ч ерөнхий зарчим болон нөхцөл нь ижил. 

 Хувийн эрүүл мэндийн даатгалд таны халааснаас гарах мөнгө болох даатгалын хураамж нь ч гэсэн дааж буй эрсдэлийн дүнтэйгээ харьцуулахад маш бага буюу дунджаар нэг жилийн 600-800 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл та жилд нэг л удаа дээрх мөнгийг төлөөд эргээд гэрээний эрсдэлийнхээ дагуу хамгийн багадаа 40-50 сая төгрөг авах боломжтой юм. Энэ мөнгө бол таны өөртөө зориулж гаргах ёстой зайлшгүй зардал. Зардал гэхээсээ илүү хэрэгцээ гэж тодорхойлсон нь зөв болов уу.

Нэг дор ийм хэмжээний мөнгө төлөх боломжгүй хүмүүст зориулан сар бүр хуваагаад төлөх боломж ч бий. Сардаа ердөө 60 орчим мянган төгрөг төлөөд та өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.

 Даатгалын систем өндөр хөгжсөн АНУ-ын татвар төлөгчдийн 74-өөс дээш хувь нь хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бол эрүүл мэндийн нийт зардлын 40 орчим хувь нь хувийн эрүүл мэндийн даатгал сангаас гардаг байна.

 

Хувийн эрүүл мэндийн даатгал нь нийгмийн талаасаа хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгыг хангадаг бол эдийн засаг талаасаа эрүүл мэндийн салбарыг санхүүжүүлэх болон иргэдийн орлогыг хамгаалах үндсэн зорилтуудтай байдаг. Өөрөөр хэлбэл хувийн эрүүл мэндийн даатгал хөгжсөнөөр иргэд санхүүгийн дарамтад оролгүй эмнэлэг, эмчилгээний яаралтай тусламж авах боломжтой болдог бол нөгөө талаасаа эрүүл мэндийн салбарын хөрөнгийн суурийг хангаж түүний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт очиж байна гэдэг нь өндөр цалинтай эмч, сувилагч, мэргэжлийн чанартай эмчилгээ үйлчилгээ, тохилог тухтай хүрэлцээтэй эмнэлэг цаашлаад гадагшаа эмчилгээний зардалд зарцуулагдаж буй мөнгө багасна гэсэн үг юм.

 

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 9 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 11 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 13 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 14 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 15 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 15 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 16 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 16 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 16 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. Өчигдөр
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр