“Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян эхэллээ

О.Шүрэнцэцэг
2021/03/07

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөл /ГХУСАЗЗ/ хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх “Мөрөөдлийн шүхэр” үндэсний хэмжээний мэдээллийн аян зохион байгуулахаар өнөөдөр нээлтээ хийлээ. 

Тус Зөвлөл Нидерландын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага /ОУШХБ/-тай хамтран “Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг бэхжүүлэх төсөл” хэрэгжүүлж байгаа бөгөөд “Мөрөөдлийн шүхэр” аян энэ төслийн нэгээхэн хэсэг юм. 

Олон нийтийн оролцоонд тулгуурласан, технологийн дэвшилтэт шийдлийг хослуулсан мэдээллийн энэхүү аяны хүрээнд хүн худалдаалах болон бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн шинж тэмдгүүдийг танин мэддэг, урьдчилан сэргийлж чаддаг, цаашлаад хохирогчдод тусалдаг мэдлэгтэй, зөв хандлагатай иргэдийг бий болгохыг зорьж байна. Түүнчлэн төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагаанд тулгуурлан олон нийтийн мэдлэг  мэдээллийг дээшлүүлэх шат дараатай ажлууд зохион байгуулах юм. 

 ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл аяныг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газраас 2017 онд Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж УИХ-аар батлуулан, таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Жил бүр гаргадаг улс орнуудын хүн худалдаалахтай тэмцэх төлөв байдлын тайланд манай улс нэг шат ахисан нь дээрх хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна” гэдгийг онцолсон юм. 

 Монгол орон даяар 21 хоногийн турш өрнөх энэхүү аяны нээлтийн үеэр Нидерландын Вант Улсаас Монгол Улс болон БНХАУ-д суугаа Элчин Сайд Вим Гийртс цахимаар мэндчилгээ илгээлээ. Тэрбээр “Мөрөөдлийн шүхэр” аяны ач холбогдлыг тодорхойлохдоо, “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх зайлшгүй чухал. Гэхдээ урьдчилан сэргийлэх нь түүнээс илүү чухал юм. Жишээ нь, та сайхан ирээдүйн тухай мөрөөдөж байтал сонирхол татсан ажлын зар, эсвэл гадаадад ажиллах ашигтай санал хүлээж авлаа гэж бодъё. Тэгвэл та мөлжлөгт өртөх эрсдэл байгаа эсэхийг хэрхэн олж мэдэх вэ. Энэ болон бусад асуултын хариуг "Мөрөөдлийн шүхэр" хэмээх энэхүү чухал аяны хүрээнд та бүхэнд хүргэх болно. Хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгийн талаар баттай мэдээллийг түгээх, залуу охид эмэгтэйчүүд болон тэдний эцэг эхчүүдийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх их чухал байна” гэсэн юм. 

ОУШХБ-аас Монгол Улсыг бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийг худалдаалахын илгээгч болон хүлээн авагч улс гэж тодорхойлсон. Мөн орон нутгаас Улаанбаатар, Дархан зэрэг хотод шилжин суурьшиж буй иргэд, тэр дундаа охид эмэгтэйчүүд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлтэй байгааг эмзэг байдлын судалгаагаар тогтоожээ. 

 НҮБ-ын ОУШХБ-ын Монгол, БНХАУ дахь салбарын захирал Жьюзеппэ Крочетти, “Мөрөөдлийн шүхэр аян нь залуу охид, эмэгтэйчүүд болон тэдний эцэг эхчүүдийн дунд хүн худалдаалах гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн мөлжлөгийн талаарх мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэх, найдвартай эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авч, өөрсдийгөө хамгаалж чаддаг болоход нь туслах зорилготой”-г онцолж байна.

Сайхан амьдралд зорьсон, шилжин суурьшиж, амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн охид эмэгтэйчүүдийн хүсэл мөрөөдөлд дөрөөлөн, хуурч мэхлэх замаар хохирогч болгодог энэ төрлийн гэмт хэргийн шинж чанарыг олон нийтэд таниулах нь урьдчилан сэргийлэх ажлын томоохон хэсэг юм. Түүнчлэн энэхүү хүнд боловч чухал асуудлыг эцэг эх, асран хамгаалагч нь үр хүүхдүүддээ ойлгуулж сэрэмжлүүлдэг, энэ сэдвээр гэр бүл, найз нөхдийн хүрээнд чөлөөтэй ярилцдаг, мэдлэгтэй нийгмийг бий болгосноор охид, эмэгтэйчүүдийг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадах юм.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 14 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 14 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 15 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 15 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 15 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 15 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 16 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 17 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 17 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 17 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 17 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 18 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 19 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 20 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 20 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 21 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 21 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 21 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 22 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 22 цагийн өмнө