Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: Вакцины хувьд удаашралтай байгаа нь үнэн. Цаашид өрхийн эмнэлгүүд дээр вакцинжуулах ажлыг хийх талаар Засгийн газарт санал хүргүүлнэ. Нийслэлд хатуу хөл хорио тогтоохгүй. Уламжлалт одонгийн найр, цайллагыг хойшлуулж, эрүүл болсон цагтаа хийх нь зүйтэй гэлээ.