АН-ын даргыг сонгох сонгуульд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нарын 16 хүн шаардлага хангасан материал ирүүлсэн тул бүртгэжээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг ирүүлсэн материалыг шаардлага хангаагүй гэж үзэн АН-ын Дотоод сонгуулийн хороо бүртгээгүй байна. Мөн нэг нэр дэвшигч нэрээ татжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна