Эрүүл мэндийн яамнаас хөл хорионы дэглэмийг чангаруулах саналыг УОК-т гаргажээ. УОК энэ асуудлаар үдээс хойш хуралдана. Хотын дарга, Шадар сайд нар хатуу хөл хориог дэмжихгүй байгаа аж.
Өнөөдрийн 11 цагийн мэдээллээр нийт 108 тохиолдол бүртгэгдсэн. Шинээр илэрсэн халдваруудын 3 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол 54 нь УДЭТ-аас , үлдсэн нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудаас илэрсэн юм.