ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 36 хүнээс коронавирус илэрчээ.
Улсын хэмжээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, УНТЭ, Сэлэнгэ, Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж буй салбар лабораториудад нийт 6 465 хүнд шинжилгээ хийжээ.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй аж. Шинээр илэрсэн халдваруудын 33 нь Улаанбаатарт, 3 нь Төв аймагт бүртгэгджээ. Нийт 36 тохиолдлын 34 нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс байгаа бөгөөд 26 хүний эхний, 8 хүний хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрчээ. Хоёр хүний халдвар авсан эх үүсвэрийг тодорхойлох ажил үргэлжилж байгаа аж.
Сүүлийн 24 цагт 177 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт 2765 хүн эмчлэгдэж, эдгэрэлт 82 хувьтай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна