ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Нийт 11170 хүнд шинжилгээ хийхэд 109 тохиолдолд бүртгэгдлээ. Дотоодод халдвар авсан хүний тоо 2952 болж байна. Улаанбаатарт 96 тохиолдол, Төв аймагт 7, Завхан аймагт 2 хүн халдвар аваад байна. Сүүлийн 24 цагт 32 хүн эдгэрч гарлаа. Таван хүний хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Эдгээр хавьтлын эх уурхайг тодорхойлж буй хүмүүсийн оршин суугаа байршил нь Чингэлтэйн 6-р хороо, СХД-ийн 12,20,35-р хороо, ХУД-ийн 15-р хорооноос байна.