Өнөөдрийн байдлаар эмнэлэг, онцгой, цагдаагийн гээд нийтдээ 11 000 гаруй хүнд вакцин хийлгэсэн. Эдгээр иргэдийн 40 хувь нь халуурч, хүндэрч, биед нь өөрчлөлт гарсан гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Вакцин тариулсан иргэдийн дундаас эрүүл мэндийн байгууллагын нэг ажилтанд биед нь сөрөг нөлөө өндөр үзүүлж, маш их хүндрэл гарсан байна. Тиймээс Эрүүл мэндийн байгууллагаас вакцин тариулсан иргэдийг 14 хоног ажиглах чиглэл авч ажиллажээ. 14 хоногийн ажиглалтын хугацаа хоёр хоногийн өмнө дуусаад өнөөдрийн байдлаар өдөрт 15-20,000 иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна