Баянхонгор аймаг руу зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ

О.Шүрэнцэцэг
2021/03/11

Баянхонгор аймгийн Онцгой комисс хуралдаж, зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тус аймаг руу нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, маргаашаас эхлэн Улаанбаатар хотоос зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажил, хойшлуулшгүй ажлын шаардлагаар тус аймагт ирэх иргэдийг хүн тус бүрийн PCR шинжилгээний хариу, хүчинтэй хугацааг үндэслэн нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс аймгийн Онцгой комисст өгсөн хүсэлт, өргөдөл, албан бичгийг үндэслэн судалж, бүртгэлжүүлснээр Улаанбаатар хотоос гарах эрх үүснэ.

Мөн өвс, хүнс, шатахууны тээврийг аймгийн Онцгой комиссын зөвшөөрлийн бичгээр хийх юм. Улмаар голомтот бүс нутагт орсон эсхүл дайран өнгөрсөн тохиолдолд PCR шинжилгээний хариуг үндэслэн Баянхонгор аймаг руу нэвтрүүлэх аж.

Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд аймгийн Онцгой комиссын цахим хаягаар хүсэлтээ хүргүүлэх бөгөөд хариу мэдэгдсэний дараа PCR шинжилгээ өгч тус аймгийн чиглэлд гарахыг анхаарууллаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 14 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 15 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 16 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 17 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 18 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 18 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 18 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 19 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28