Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 14-нд нийт сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.
Бусад хугацаанд цас орохгүй. 14-нд салхи баруун хойноос 8-13 м/сек хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд салхи баруунаас 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Энэ сарын 14-ний өдрөөс нийт нутгаар хүйтэрнэ хэмээн аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна