Багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2021/03/11

Монгол Улсад “COVID-19” цар тахлын эсрэг дархлаажуулалт өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ.

Нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус сургуулийн нийт 34615 багш, ажилтнууд вакцинжуулалтад хамрагдах юм. Тодруулбал, Баянгол дүүрэг 5405, Баянзүрх дүүрэг 8189, Багануур дүүрэг 823, Багахангай дүүрэг 102, Налайх дүүрэг 995, Сонгинохайрхан 6128, Сүхбаатар дүүрэг 4674, Хан-Уул дүүрэг 5080, Чингэлтэй дүүрэг 3219 багш, ажилтнууд хамрагдана.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим сургууль, Эрүүл мэндийн төвүүд зэрэг нийт 18 цэгт вакцинжуулалт хийж байна. Боловсролын байгууллагын багш, ажилтнууд 2-3 хоногийн хугацаанд вакцинжуулалтад бүрэн хамрагдах юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлж байгаагаар вакцины эхний тунг хийлгэсний дараа 62, хоёр дахь тунгийн дараа 94 хувийн дархлаа тогтдог байна. Вакцин хийлгэсний дараа хүний биеийн онцлогоос хамаарч толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, вакцин хийлгэсэн газарт бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногоос олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ 6 цагийн өмнө
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо 7 цагийн өмнө
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна 10 цагийн өмнө
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв 10 цагийн өмнө
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 11 цагийн өмнө
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 11 цагийн өмнө
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 12 цагийн өмнө
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 13 цагийн өмнө
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 13 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. Өчигдөр
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа Өчигдөр
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо Өчигдөр
Төсөл өргөн баригчийн танилцуулсан үндсэн хоёр асуудлыг намын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ Өчигдөр
Ширхэг талхны үнэ Өчигдөр
Орхон суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ Өчигдөр
​Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулжээ Өчигдөр
Өнөөдөр 11 цагт АН-ын ээлжит хэвлэлийн бага хурал болно Өчигдөр
Улаанбаатар хотод +25 градус дулаан байна Өчигдөр