Төрийн ордонд УОК-ийн гишүүд 14 цагт хуралдахаар болжээ. Хуралдаанаар халдварын нөхцөл байдал, ХӨСҮТ, ЭМЯ-наас хүргүүлсэн саналыг хэлэлцэх юм.
Өнөөдрийн 11 цагийн байдлаар нийт 169 тохиолдол бүртгэгдэж 3833 боллоо. Бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Одоогоор 13 хүний халдварын эх уурхайг тодорхойлох тандалт үргэлжилж байгаа юм. Мөн Эрүүл мэндийн яамнаас Улсын Онцгой комисст хөл хорио тогтоох, үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох саналыг хүргүүлжээ. Тодруулбал үйлчилгээний газрын ажиллах цагийг богиносгох, 10-ээс дээш хүн цугларуулахгүй байх, фитнесс, караоке, цэнгээний газрын үйл ажиллагааг 14-21 хоногоор түр зогсоох санал хүргэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна