Төрийн ордонд УОК хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан "Хатуу хол хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Хот хоорондын зорчих хөдлөгөөнийг 14 хоногоор хязгаарлахаар шийдвэрлэлээ. Эрсдэлийн түвшинг дөрөв ангилж үзсэн бөгөөд хоёрдугаар түвшин буюу гар түвшинд байсан. Үүнийг нэгээр ахиулж улбар шар түвшин рүү шилжиж байна. Ингэснээр тодорхой үйл ажиллагаануудыг ирэх даваа гаригаас эхлээд 14 хоногийн хугацаанд хязгаарлаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна