Монгол Улсын Өсөх идэр начин Э.Энхбатыг Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодож гэмтээсэн гэх асуудлын талаар бид мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа билээ. Хохирогч Э.Энхбат начин өчигдөр шөнө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчим эмчилгээний тасагт тархины хүнд гэмтэл оноштойгоор хүргэгдсэн юм. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж эхэлсэн. Уг хэрэгтэй холбогдуулж Олимпийн аварга Н.Түвшинбаярыг шалгаж эхэлсэн бөгөөд түүнийг цагдаагийн байгууллагаас хайж байна. Өчигдөр шөнө цагдаа нар Н.Түвшинбаярын бүртгэлтэй гэрийн хаягуудаар очиход эзгүй байсан. Мөн түүний гар утас холбогдохгүй байна. Бид мэдээллийг дөрөвдүгээр сарын гуравны өглөөний 08:40 минутын байдлаар тодруулахад “цагдаагийн байгууллагаас Н.Түвшинбаярыг олоогүй байна гэв”. Тун удахгүй зариг ГССҮТ-өөс мэдээллийг шууд дамжуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна