Э.Энхбатын эхнэр: Н.Түвшинбаяр миний нөхрийг архины шил, шилэн эдлэлээр цохиж гэмтээсэн

О.Шүрэнцэцэг
2021/04/03

Өчигдөр орой МУ-ын өсөх идэр начин Э.Энхбат бусдад зодуулж ГССҮТ-д хүргэгдсэн.  Хохирогч начин Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэгтэй бид уулзаж нөхцөл байдлыг тодрууллаа. Түүний эхнэр олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт нөхрөө зодуулсан гэдгийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг. Түүний нөхрийн биеийн байдал, тухайн үед юу болсон бэ гэдэг асуудлаар тодрууллаа.

Таны нөхрийн биеийн байдал одоогоор ямархуу байна.

-Сэхээнд маш хүнд байна. Дан тархины гэмтэл, тархины дагзны хугарал гэсэн оноштой. Анх очиход ар дагз нь нээгдээд мах нь гарчихсан, зулай нь нээгдчихсэн байсан. Бүх шүд нь уначихсан байна уу гэж харсан. Тэгээд хэдэн залуучууд өргөж босгоход шүд нь бол байна гэж хэлсэн. Эмч нар хэлэхдээ одоо яг тийм байна, ийм байна  гэж шууд хэлэх боломжгүй. Дахиад томографийн зураг авсан гэсэн. Тархи толгой руу нь өшиглөж, шилээр цохиод шил нь хагараагүй байсан. Том вискины шилээр цохьсон байсан. Шил нь хагараагүй боловч буланд нь нил цус болсон байна лээ. Миний утсан дээр бичлэг нь байгаа. Бүх зүйлийг нь бичээд авчихсан.Газраар дүүрэн шил хагарчихсан, хагарсан болор рункиудээр сийчиж нүүр ам гар, хуруу, хоёр өвдөг нь улаан нялга болсон. Манай нөхрийг үнэхээр хариу үйлдэл хийлгэхгүй болготол нь архи уулгаж байгаад зориудаар ингэж зодсон гэж миний хувьд ойлгосон. Н.Түвшинбаяр өөрөө бол нээх согтоогүй байсан.Намайг ороход үүдэнд сууж байсан.

Начин аварга хоёр бол багын найзууд. Өмнө нь хоорондоо ингэж маргалдаж байсан уу? Өмнө нь нэг нэгнийгээ гэмтээж байсан тийм хувийн өш хонзон байдаг уу?

-Манай нөхөр ямар ч хүн яаж ч дургүйг нь хүргэж байсан чимээгүй, дотроо шүд зуугаад чимээгүй байж чаддаг хүн байхгүй юу. Өс хонзон санаж, хүнд хатуурхдаггүй хүн.

Тухайн хэрэг гардаг өдөр ямар хүмүүстэй уулзана гэж байсан бэ? Хэрэг гардаг өдөр хаана байсан бэ?

-18 цаг 18 минутад надтай яг нэг минут яриад тасалсан. “Хайр аа би Гал-эрдэнийн Зүчи их хуралдайн 9 давхарт оффист нь очих гэж байна” гэсэн. “Миний хайр битгий архи уугаарай” гэтэл “уухгүй, уухгүй” гээд тэгээд би юу ч бодоогүй. 21 цаг хүртэл ажлаа хийгээд байж байсан. Гэнэт цаг хараад 21 цаг хүртэл яагаад таг болчихов гээд хоёр утас руу нь ээлжлээд залгасан ч ерөөсөө утсаа аваагүй. Манай нөхөр ямар ч хэцүү үед утсаа авахгүй байдаггүй. Ер нь ингэж тасартлаа ч уудаггүй.

Таныг очиход олимпийн аварга Н.Түвшинбаяр байсан гэж хэллээ. Ямархуу байсан бэ?

-Намайг очиход манай нөхөр цусандаа эдэгдчихсэн байсан. Нүүр, ам хувцас хунар нь улаан нялга, танигдахын аргагүй шүд нь байгаа үгүй нь мэдэгдэхгүй, нүд нь нээгдэхгүй болчихсон, нүд, хөмсөгнийх нь доор мах нь гараад хацар дээр нь аймшигтай улаан мах нь гараад танигдахын аргагүй байсан. Би ёстой шоконд ороод, яах учраа олоогүй. Н.Түвшинбаярыг үсдээд, чимхээд, маажаад хаямаар санагдсан боловч цагдаа нар байсан болохоор би дараа нь өөрөө асуудалд орох байх гэж бодоод тэвчээд, хашгираад өөрийгөө барьсан.

Н.Түвшинбаяр аварга танд ямар нэгэн юм хэлсэн үү?

-Юу ч хэлээгүй, Би наад хүн чинь удаа дараа ингэж зодож байгаа шүү дээ гээд хэлсэн. Манай нөхрийг биш л дээ. Манай гэр бүлийн найз Хосбаяр гээд залууг хэдэн жилийн  өмнө зүв зүгээр байхад нь гудамжинд зодоод бас л нүд ам нь хөхрөөд тухайн үедээ цагдаа гэлгүй зүгээр л орхиж байсан.

Тухайн үед Н.Түвшинбаяр согтуу байсан уу?

-Жаахан согтуу байсан гэсэн. Айхтар согтуу байгаагүй гэсэн.

Юунаас болж маргасан юм бол?

-Ерөөсөө юу ч байхгүй. Атаа, жөтөө яг юу байдаг юм бүү мэд. Манай нөхөр олимпийн аваргын бэлтгэл хангах бэлтгэлийг нь хоёр удаа хоёр жил хийсэн. Өөрөө ид барилдаж байх үедээ үндэсний бөхийн барилдаанаа хийхгүй бэлтгэлдээ  явахгүй, Н.Түвшинбаярын олимпийн бэлтгэлийг хангаад өөрөө олимпод нь орж байгаа юм шиг баярлаад л , өөрөө медаль авсан юм шиг баярлаад л ирж байсан. Заан болоход нь зодог шуудгаа тайлж өгөөд ирж байсан. Би болон бидний гэр бүлд өшөө байхгүй. Ямар ч өшөө байхгүй.  Би маш их гомдолтой байна. Одоо би яаж нөхрөө эрүүл саруул, босгох уу гэдэг л хамгийн гол асуудал. Эрүүл байж байхад учир нь шийдэгдэх байлгүй дээ.

Начин зодуулаад эмнэлэгт байх энэ хугацаанд Н.Түвшинбаярын ар гэрээс та бүхэнтэй холбоо барьсан уу? Мөн нөхрийнхөө биеийнх нь байдлын мэдээг эмнэлэг дотроос авч чадаж байна уу?

-Өчигдөр сэхээн амьдруулах тасагт ороход тархины гол ясны хугарал, гавлын ясны бяцрал, духны цөмрөл гээд духанд нь цус хуралт явагдсан.  Азаар тэр цус хуралт нь нэмэгдэхгүй байвал гайгүй гэсэн. Нэмэгдвэл бас аюултай юм билээ. Тийм болохоор огт хөдөлгөж болохгүй, гурван хоног маш тайван байлгах ёстой гэсэн.

Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргасан уу?

-Гомдлоо биччихсэн байгаа. Нөхрийгөө сахиж байхдаа гадаа машинд суугаад цагдаагаас дуудах болов уу? Хэзээ дуудах бол гээд сууж байна.

Таныг хэдэн цагт ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан бэ? Цагдаад хэн дуудлага өгсөн юм бол?

-Намайг очиход хоёр цагдаа очсон байсан. Тэнд байсан хүмүүс л энд зодоон болж байна гэж дуудсан юм шиг байна лээ.

Уучлаарай, хамгийн сүүлд ганцхан асуулт асууя . Та бол өөрийн цахим хуудастаа Н.Түвшинбаяр аварга миний нөхрийг ингэсэн гэж мэдээлсэн. Н.Түвшинбаяр аваргыг цохиж, зодсон гэдгийг хэн хэлсэн бэ? Яагаад та тэгж бичих болсон бэ?

-Тэнд байсан гэрч байгаа. Би гэрчээ дуудах гээд утас нь холбогдохгүй байна. Миний мэдэж байгаагаар Батсуурь гээд манай Булганы нэг ах байдаг. Тэр ах манай Тамираа гэдэг рүү залгаад энэ хэд зодолдоод байна ,яаралтай ир гээд Тамирааг очиход тийм зүйл болсон байсан юм билээ.

Н.Түвшинбаяр аваргаас та өөрөөс нь асууж үзсэн үү?

-Н.Түвшинбаяраас би хашгирч бархираад юм асуухад, юу ч дуугараагүй.  Сууж байгаад, нэг мэдэхэд цагдаагаас зугтаагаад алга болсон байна лээ. Намайг очиход Н.Түвшинбаярын машин байсан, гарахад байхгүй машинаа унаад алга болсон байсан.

Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Миний хань ямар ч байсан босох байх л гэж бодож байна. Зөв сайхан явсных нь үр дүнд үр хүүхдийг минь бурхан тэнгэр өвөг дээдэс минь харж үзэх байх л гэж бодож байна. Босоод ирэхээр нь би явдаг газраар нь явна.

Бидэнд цаг зав гаргаж мэдээлэл өгсөн танд баярлалаа.

 



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 13 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28