Д.Энхбат өчигдөр эмнэлгээс гарчээ

Н.Мижидмаа
2021/06/16

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электрот" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат сонгуулийн сурталчилгааны үеэр эхнэрийн хамт коронавирус илрүүлэх шинжилгээний хариу нь эерэг гарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. Тэгвэл Д.Энхбатад халдварын шинж тэмдэг илрээгүй буюу хөнгөн тусч тэрбээр өчигдөр эмнэлгээс гарчээ. Энэ талаар Д.Энхбатын эхнэр өөрийн фейсбүүк хуудастаа нийтэлжээ.

Тэрбээр "Өнөөдөр сайхан мэдээтэй.
Энхбат хань минь эмнэлгээс гарлаа. Миний ПСР шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул манай хүн ном журмын дагуу сонгуулийн сурталчилгаа, хаалтын ажлаа бүгдийг тэр дор нь зогсоогоод багаараа шинжилгээнд хамрагдаж халдвар илэрсэн хүмүүстэйгээ бүгд эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтанд ороод зохих журмын дагуу эмчилгээ хийлгээд гарлаа. Энэ хугацаанд ковидын үед илрэх ёстой гэж заасан халуурах, амт үнэр алдах, амьсгал хүндрэх, цээжээр нь өвдөх гээд ганц ч шинж тэмдэг нь түүнд байсангүй ээ. Хамраас нь нус ч гоожсонгүй. Эмч нар маш сайн хянасан. Журмынхаа дагуу эмчилгээ хийсэн. Миний хувьд мөн адил, эдгээр зовиураас нэг нь ч илрээгүй. Харин хурц үнэрт маш мэдрэмтгий, харшлын шинжтэй ханиалгаад байлаа. Энэ хугацаанд мөн адил, ковидын ямар нэгэн заалттай шинж тэмдэг илрэхгүй байсаар өнөөг хүрлээ. Хүн бүрийн биеийн эсэргүүцэл, онцлогоос ихээхэн шалтгаалдаг юм болов уу гэсэн бодол төрөв.
Бид хоёрын биеийн байдлыг нэгэн эмч “Хүнд, хүндэвтэр” гэж тодорхойлон сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тухай олон хүн над руу бичиж, санаа нь зовон асууж байлаа. Тэр хүмүүсдээ машид ихээр баярлалаа. Бодит байдлыг үнэнээр бичих хэрэгтэй гэж бодов. Эмчлэгч эмч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтнуудын нүдэн дээр ил байгаа зүйл. Энхбатын сонгуулийн үйл ажилтай холбоотойгоор, нэгэнт ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсны хувьд бидний эрүүл мэндийн байдлыг УОК-н дэргэд ЭМЯ-ны мэргэжлийн эмч нар эндээс очиж байгаа бүх үзүүлэлт, эмчилгээний үр дүн, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэж байнга зөвлөж байсан гэдэг. Бодит байдал ийм л байна. Эмч, сувилагч, бүх ажилтнуудад талархаж байна.
Бүгдэд маш их баярлалаа. Бие биедээ эерэг байж, ковидод эсрэг байгаарай" гэжээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 1 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 1 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21