Л.Баттөр: Сонгуулийн үеэр тооцоолоогүй эрсдэл үүсч иргэд бөөгнөрсөн байхыг үгүйсгэхгүй

Н.Мижидмаа
2021/06/16

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр: Вакцинд хамрагдсан ч халдвар авсан хүнд олон нийт анхаарлаа хандуулж вакциныг үр дүнгүй юм байна гэх шүүмжлэл гарч ирж байна. Вакцины үр нөлөө нь хүндрэл, нас баралтаас сэргийлж байгаа нь тодорхой харагдаж байна. Манай улсад хийгдэж буй Синофарм болон Спутник, Файзер, Астразенека вакцин бүгд үр дүнтэй. Нас барсан иргэд; вакциндаа хамрагдаагүй байна. Өвчний түүхийг нь харахаар хавсарсан суурь, чихрийн шижин гэх мэт өвчлөлүүдтэй байгаа юм. Вакцин бол хүндрэл, нас баралтаас сэргийлнэ. Нийт иргэдийн 1,3 сая иргэн вакциндаа хамрагдсан байна. Гэхдээ вакциныг сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Жирэмсэн болон 16,17 настай хүүхдүүддээ вакцин хийлгэхдээ сайн бодож байж, зөв шийдвэр гаргаасай. Бүрэн тундаа хамрагдсан иргэдийн дунд тодорхой хэмжээгээр халдвар авсан хүмүүс бий. Гэхдээ эерэг мэдээ өгөхөөр хүмүүс тайвшраад маск зүүхгүй халдвар хамгааллын дэглэмээ барихаа больчихдог. халдвар нэмэгдээд байгаад иргэд гайхаж байна. Энэ сарын 15-наас халдвар буурна гэж эрдэмтэд гаргасан. Гэхдээ тооцоолоогүй олон хүчин зүйл нөлөөлсөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэд халдварын тохиолдлыг сонгуультай холбоод улстөржүүлээд байна. Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа нь аймаг орон нутаг руу хөл хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотой. Сонгуулийн үеэр аль болох дэглэмээ барьсан ч  тооцоолоогүй эрсдэл үүсч иргэд бөөгнөрсөн байхыг үгүйсгэхгүй. Мөн шагнал урамшуулал авч иргэд маш ихээрээ бөөгнөрч байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 6 минутын өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22