Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барьж байна


Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлыг хийж байна. Тус ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болоод Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126-р тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих үйл ажиллагааны журам”-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан, хэрэгжүүлж байгаа юм. 

Тодруулбал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөлтөд оруулж, барилгажуулах тухай шийдвэр гарсан байдаг. Уг шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлснээр 531 айлын 27 орон сууцыг буулгаж,1556 айлын 13 орон сууцыг шинээр ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан.

Хот төлөвлөлт, байгуулалтын талаарх судалгааны ажлууд, тэдгээрт тулгуурлан, дэвшүүлж буй шийдлүүдийг цувралаар хүргэхээр Хот байгуулалт, хөгжлийн газар ажиллаж байна. Иргэд “Ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих” төслийн тухай мэдээ мэдээллийг  Хот байгуулалт, хөгжлийн газрын бэлтгэдэг i-Up контентоор хүлээн авах боломжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 4 минутын өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22