Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Энэхүү судалгааг УЕПГ-аас хийсэн бөгөөд цахим хэлэлцүүлгээр хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг сайжруулах талаар хэлэлцэж, талууд санал солилцлоо.
Хэлэлцүүлэгт Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын хэлтсийн дарга Б.Бат-орших, Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Д.Батболд нар үг хэлсэн бөгөөд УУХҮЯ, БОАЖЯ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ШШҮХ, НБОГ, ДХИС болон 21 аймаг, 9 дүүргийн прокурор, экологийн цагдаагийн нийт 86 алба хаагч оролцсон байна.
Эх сурвалж: ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна