“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа


Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсынхаа гал голомт, хөгжил дэвшлийн үндэс болсон дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хэвийн найдвартай хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагналаа.

 Одоогоос 62 жилийн өмнө буюу 1959 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Дулаацуулах байгууламж байгуулалтыг хүлээж авахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” тогтоол гарснаар 9 хүний бүрэлдэхүүнтэй Дулааны шугам сүлжээний газар үүсэн байгуулагдаж, Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэн хөгжих эхлэл бий болсон.

Анх 9 ажилтан 10 км урт шугам, 80 орчим хэрэглэгчтэйгээр ажлын гараагаа эхлүүлж байсан “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эдүгээ ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станцад боловсруулсан дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн 380 км урт дулааны төв шугам, даралт өргөх 10 насос станцаар дамжуулан Нийслэл хотын төвлөрсөн дулаанд холбогдсон 12.500 гаруй барилга объектын дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангаж ажиллаж байна.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагдсан 62 жилийн түүхтэй Монгол улсын төвлөрсөн дулаан хангамжийг хариуцан ажиллаж байгаа “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн үе үеийн ахмадууд, удирдлагууд нийт инженер, инженер техникийн ажилчид, харилцагч хэрэглэгчид эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хамт олондоо талархал дэвшүүлье.

 “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн хамт олон өвөлжилтийн бэлтгэлээ хангах, зуны их засварын ажлуудаа баталсан хугацаа хуваарийн дагуу хийж байгаа бөгөөд шаардлагатай барилга, үйлдвэрлэл, объектуудыг дулаанаар тасралтгүй хангах үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 Монгол Улсын гал голомт хөгжин, мандан бадрах болтугай.

 “УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 4 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 4 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 4 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22