Шинэ Ерөнхийлөгч маргааш ҮАБЗ-ийг хуралдуулж дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ

Л.Бямбажав
2021/06/24

Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үр дүнд Ерөнхийлөгчөөр сонгогдон У.Хүрэлсүх маргааш /2021.06.25/ тангаргаа өргөж ажилдаа орно. Тангаргаа өргөсний дараа ҮАБЗ-ийн анхны хуралдааныг хуралдуулж ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс дуусах төрөөс үзүүлж буй зарим хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэнэ гэдгийг өмнө нь мэдэгдсэн. 

Тэгвэл уг хуралдааныг маргааш хуралдуулахаар төлөвлөжээ. Энэ хүрээнд хуралдааны бэлтгэл ажлыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх хангаж, дээрх асуудлаар холбогдох судалгаа, хуралдааны материалыг ирүүлэхийг Шадар сайд С.Амарсайханд даатгасан байна.

Тодруулбал, үндсэн дөрвөн асуудлыг ҮАБЗ-ийн анхны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн талаар эх сурвалж мэдээллээ. Үүнд:

  1. 18 нас хүртэлх хүүхэд бүрт олгож байгаа хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд олгох, цаашид энэхүү арга хэмжээг Монгол Улсын 2022 оны төсөвт тусган үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
  2. Айл өрхийн болон зарим аж ахуй нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны  уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог, хаягдлын үйлчилгээний хураамжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хариуцан төлж байгаа арга хэмжээг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,
  3. Нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулах шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2021 оны есдүгээр сарын 15-наас 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас санхүүжүүлэн хэрэгжүүлэх,
  4. Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголд тусгах гэсэн асуудлаар хуралдах юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2 цагийн өмнө
Шадар сайд Н.Номтойбаяр бнту-ын дотоод хэргийн сайд мустафа чифтчитэй уулзлаа 3 цагийн өмнө
“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа 4 цагийн өмнө
Х.Эрдэнэбулган: Өрхийн аж ахуй эрхэлдэг иргэдийг байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх шаардлагатай 5 цагийн өмнө
Шүлхий өвчинтэй холбогдуулан Даншиг наадамд хурдан морины уралдаан, морьт харваа зохион байгуулахгүй 5 цагийн өмнө
8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчлав 6 цагийн өмнө
Увс аймгийн Тэс суманд боом өвчнөөр хоёр иргэн өвчилжээ 6 цагийн өмнө
16 настай талийгаач охины ээж Г.Отгонтуяа УДШ-д гомдол гаргалаа 7 цагийн өмнө
САТ-1 хэв шинжийн шүлхийн вакциныг маргаашаас тарьж эхэлнэ 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна 8 цагийн өмнө
Ж.Мөнхцэцэгийн “Зээр юу зүүдэлсэн бэ” үзэсгэлэн Хаан галерейд нээгдлээ 22 цагийн өмнө
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ Өчигдөр
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна Өчигдөр
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ Өчигдөр
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой Өчигдөр
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? Өчигдөр
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ Өчигдөр
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно Өчигдөр
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана Өчигдөр
Халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр