Ойрын хоногуудад ихэнх нутгаар хална


Малчид, иргэдийн анхааралд:Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдрийн /07 дугаар сарын 07-ны/ 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2021 оны 07 дугаар сарын 08-наас 07 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 9,10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 9,10-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 18 минутын өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 6 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 8 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 10 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 10 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22