Үр дүн: Ойн бүсэд барилгын ажил явуулсан иргэний газрын зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээх асуудал яригдаж байна

Н.Мижидмаа
2021/07/07

СБД-ийн 19-р хороо Хандгайтын ойн бүсэд газрыг сүйтгэж, 20 гаруй барилгын суурь цутгасан байгааг бид мэдээлсэн. Манай мэдээллийн мөрөөр тухайн газарт Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн байгаль орчны газраас очиж ажилласан. 


Ойн бүсэд Г.Гансүх гэх иргэний захиалгаар барилгын ажил явуулсан бөгөөд тус газар нь СБД-ийн Засаг даргын захирамжаар зөвшөөрлийг олгосон байсныг Нийслэлийн газар зохион байгуулалтын  албанаас цуцлахаар болжээ.

Эх сурвалжийн мэдээллээр "Хандгайт велла” гэх хотхон барихаар энэ оны гуравдугаар сарын 23-нд үйл ажиллагаа эхлүүлж, барилгын ажил явуулж байсныг тус ойн ангийн байцаагч н.Хүрэлсүх нь ойн бүсийг сүйтгэж байна гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэж таван сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ. Харин тус газарт зөвшөөрөл авсан гэх байдлаар байгаль орчныг сүйтгэж ажлаа үргэлжлүүлсээр байсан талаар Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байна.

Одоогоор энэхүү асуудлыг Экологийн цагдаагийн албанаас шалгаж байна. Бид мэдээллийг утсаар н.Гансүх гэх иргэнээс тодруулахад ойн бүсэд өөрийн болон ах, дүү нарынхаа хэд хэдэн зуслангийн байшинг бариулж байгаа гэх мэдээллийг өгсөн байдаг.  Экологийн цагдаагийн албанаас болон холбогдох байгууллагуудаас иргэн н.Гансүхийг дуудахад “ковидын халдвар авсан тул очих боломжгүй” гэх тайлбарыг өгчээ.
Хандгайтын ойн  хичнээн га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай, нөхөн сэргээлт хэрхэн хийхийг үргэлжлүүлэн сурвалжилан хүргэх болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 17 минутын өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 6 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 8 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 10 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 10 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22