УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Баяр наадмын өдрүүдэд ес хоног амарна. Энэ хугацаанд УБ хотын иргэд нэг удаа таваас дээшгүй хүнтэй аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, гэр бүлийн гишүүдээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй. Харин хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны нэг хүүхдээс шинжилгээ авна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна