С.Ганбат генералын гэрээс 1 сая ам.доллар, улстөрчидтэй холбоотой нууц бичлэгүүд олджээ

Өнөрцэцэг
2021/07/08

Цагдаагийн харьяа дотоодын цэргийн штабын дарга, генерал С.Ганбатыг долдугаар сарын 5-ны үүрээр тагнуулаас саатуулж, 15 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Түүний гэрээс 1 сая ам.доллар, гүйцэтгэх ажлын техник хэрэгсэл, эрүүгийн цагдаагийн гүйцэтгэх ажлын маш нууц мэдээллүүд мөн улстөрчидтэй холбоотой нууц мэдээ, бичлэгүүд олдсон нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Тиймээс түүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

Тэрбээр өнгөрөгч тавдугаар сард  экс Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Бригадын генерал” цол хүртсэн нь ч учиртай гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Учир нь  цагдан хоригдож буй С.Ганбат нь Баянхонгорын аймгийнх. Энэ утгаараа Ерөнхийлөгч асан Х.Баттулга буухаасаа өмнө түүнд генерал цол олгожээ. Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатар генерал С.Ганбаттай тун ойр  юм байна. 

С.Ганбат нь  цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрсөн 16 дахь генерал юм. Тэрбээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 35 жил ажиллаж буй. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгчөөс авахуулаад, тасаг, хэлтсийн дарга, сүүлд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар хүртэл ажиллаж байсан мэргэжлийн эрүүгийн тагнуулын ажилтан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22