Тэмээчин Н.Байгальмаагийн үхэлд 10 орчим иргэнээс мэдүүлэг авчээ

Өнөрцэцэг
2021/07/19

Тэмээчин Н.Байгалмаа өнгөрсөн 5-р сарын 15-ны өдөр зуурдаар таалал төгссөн билээ. Тэрбээр Налайх дүүргийн тавдугаар хороонд байрлах ээжийнхээ хашаанд гэртээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Тухайн хэрэг явдалд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа юм. Хэргийн учир шалтгааныг тогтоох галын дүгнэлт одоогийн байдлаар  гараагүй байгаа аж. 

Талийгаачийн хавтаст хэрэгт  10 орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авчээ. Талийгаачийн ар гэрийнхэн тус хэрэгт иргэн Э.Цэрэндолгорыг сэжиглэж буйгаа мэдэгдээд түүнийг шалгаж өгөх хүсэлтийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс гаргасан байна. Энэ дагуу тус цагдаагийн байгууллагаас Э.Цэрэндолгорыг дуудаж мэдүүлэг авчээ.  Талийгаачийн Б-д холбогдох шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан бөгөөд угаарын хийгээс болж нас барсныг тогтоожээ. Улмаар талийгаач Б нь ганцаараа байсан бөгөөд хэргийн газраас түүний цогцос олдсон, өөр хүний цогцос гараагүй гэж албаны эх сурвалж мэдэгдлээ. Мөн талийгаач нь тухайн өдрөө гэртээ хүн цуглуулж, архидан согтуурсан байдал тогтоогдоогүй тухай албаны мэдээлэл байна. 

Талийгаач Б-ийн хөрш айлууд шөнө 00:00 цагийн орчимд бөөлөх чимээ гараад байсан гэж мэдүүлжээ. Мөн хэргийн газарт Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газар,  Налайх дүүргийн цагдаагийн газар, Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсээс хамтарсан үзлэгийг хоёр дахин хийсэн байна. Ингэхэд шатсан гэрийн буйрнаас зул олдсон бөгөөд бөөгийн зан үйлээс зул асааж тухайн зул нь хадагтай авалцаж шатсан байх магадлалтай гэж албаныхан урьдчилж таамаглаж байгаа аж. 



1
angry
0
care
0
haha
0
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 3 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 10 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 12 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 14 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 14 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22