​Коронавирусийн халдвар авсан дараах тамирчид олимпоос хасагдлаа


Чилийн таеквондоч Ф.Агирре коронавирусийн халдвар авсны улмаас энэ удаагийн "Токио-2020" олимпод оролцож чадалгүй хасагдсан анхны тамирчин болсон. Харамсалтай нь, түүнтэй нэгэн адил шалтгаанаар олимпыг орхих тамирчдын тоо нэмэгдсээр байна. Тодруулбал, 

-Оросын усанд сэлэгч, 400 метрийн хувийн төрөлд энэ жил Европын аварга болсон Илья Бородины Токиог зорихоос өмнөх шинжилгээний хариу эерэг гарсан тул нутагтаа үлдэж, олимпыг өнжихөөр болов. Оросын усанд сэлэлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Виктор Авдиенко түүнийг усанд сэлэгчдээс шинжилгээ нь эерэг гарсан цорын ганц тамирчин гэсэн байна. Уг нь тэрбээр Токиод медаль горилж очих тамирчдын нэг байв.

-Түүнчлэн Их Британийн таваг буудлагын тамирчин, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Амбер Хилл коронавирусийн халдвартай нь батлагдсан тул Токиог зорихоосоо өмнө тусгаарлагдаж, олимпыг өнжихөөр болов. “Өчигдөр шинжилгээний хариу эерэг гарсны дараа би олимпын наадамд оролцож чадахааргүй боллоо. Надад ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа ч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдах ёстой болж байна. Одоо бүх зүйлийг дахин эхлэхийн тулд хэсэг хугацаанд завсарлага авахаас аргагүй боллоо” хэмээн 23 настай мэргэн бууч бүсгүй инстаграмдаа бичжээ.

Европын наадмын аварга тэрбээр Токиод гарцаагүй медалийн төлөө өрсөлдөхөөр байсан ч ийнхүү Парисын олимпыг хүлээхээс аргагүй болов.

Тэднээс гадна Недерландын скейтбордчин Кэнди Жейкобс, Чехийн ширээний теннисчин Павел Ширучек, Америкийн волейболчин Тейлор Крабб нар коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул олимпын наадамдаа оролцож чадалгүй нутаг буцахаар боллоо. Ингэснээр долдугаар сарын 1-нээс хойш олимпын наадамд оролцогчдоос илэрсэн халдварын тоо 91-д хүрээд байна.

Эх сурвалж: МҮОХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 4 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 11 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 13 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 15 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 15 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22