Аймгийн орон нутгийн төсвийн 1.2 тэр бум төгрөгөөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, Шинэ алхам сургуулийн баруун талаар үргэлжлэх 1.5км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг ОДНД ХХК гүйцэтгэсэн байна.
Анх 2013 онд төлөвлөгдсөн уг авто замын ажил үе шаттай үргэлжилсээр газар доорх инженерийн шугам сүлжээ, сувагчлалын ажилтайгаа хамт хийгджээ. Замыг хүлээлгэн өгөхөд бэлэн болсон гэж гүйцэтгэгч компанийхан албаныханд танилцууллаа. “Зарчмын дагуу эхлээд замын ажлын зураг төсвийг хийсэн байгууллага зохиогчийн /авторын/ дүгнэлт гарсны дараа улсын комисс ажиллаж байж хэзээ нээхийг шийднэ” гэдгийг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга П.Батсүх хэлэв.
Шинээр баригдсан замын хоёр талаар 400 гаруй сая төгрөгийн төсөвт өртгөөр ногоон байгууламж, явган хүний зам, гэрэл гэрэлтүүлэг хийгдэж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна