Дөрвөн иргэнийг хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй МИ-171 онгоц хөөрлөө

Н.Мижидмаа
2021/07/22

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй алга болоод 20 хонож байна.

Сураггүй алга болсон иргэдийн ар гэр Зариг.мн сайтад хандаж, иргэдийн хүсэлтийн дагуу мэдээллийг шууд дамжуулалтаар хүргэсэн байдаг. Тухайн газар нь шигүү ойтой тул мориор болон явган явахад маш хүндрэлтэй талаар тус газар луу самарт явдаг иргэд хэлсэн. Иймд хүндхэн нөхцөлтэй тухайн газарт хайлт хийхдээ нисдэг тэргээр хайвал илүү үр дүнтэй учир ар гэрийнхэн нь таван удаа хувийн онгоц 50 гаруй сая төгрөгөөр түрээслэж нисгээд олоогүй. Тиймээс ОБЕГ-т нисдэг тэргээр туслах хүсэлт өгөхөд авч хэлэлцдэггүй талаар ярьсан байдаг. Зариг.мн сайтаар мэдээлэл цацагдсны маргааш бид ЦЕГ-аас асуудлыг тодруулахад ОБЕГ-тай хамтран энэ сарын 17-ноос хойш  мориор болон явганаар 300 км газарт хайлт хийсэн ч үр дүнд хүрээгүй талаар мэдээлсэн.

Ар гэрийнхэн нь ОБЕГ-аас нисдэг тэргээр тусламж үзүүлэх хүсэлт тавихад “нисдэг тэрэг нэг цагийн 4,5 сая төгрөг" байдаг. Нисдэг тэрэг дөрвөн цаг хөлслөхөд ойролцоогоор 20 гаруй сая төгрөг шаардлагатай учир сайхан сэтгэлт иргэдээсээ ар гэрийнхэн нь тусламж хүссэн. Тэгвэл зариг.мн сайтаар  /2021.07.20/-ны оройн 21:20 минутад цацагдсан шууд дамжуулалтаас өнөөдрийн /2021.07.22/-ны 11 цаг хүртэл сайхан сэтгэлт иргэдийн дэмээр 21 сая төгрөг цугларч, онгоц хөөргөх үнэ бүрдсэн. Улмаар хандивын аянг зогсоогоод байгаа юм.

Дөнгөж сая  сураггүй болсон дөрвөн иргэнийг хайхаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны Эрээнгол руу 22 хүний бүрэлдэхүүнтэй МИ-171 онгоц хөөрлөө.
Онцгой байдлын ерөнхий газарт Цагдаагийн ерөнхий газраас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлжээ. Тус хүсэлтийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Зэвсэгт хүчний жанжин штабт хүсэлт гарган Зэвсэгт хүчний 303-р ангийн нисдэг тэргийг хөөргөхөөр болж, эрлийн нэмэлт бүлгийг томилсон байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болон түр саатаад байсан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг экипажийн бүрэлдэхүүн, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын эрэн хайх бүлэг, Цагдаагийн алба хаагч, ар гэрийнхэн, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр 15:30 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын чиглэлд хөөрлөө.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 4 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 10 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 13 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 15 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 15 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 15 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22