Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1442 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 155.224 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 537 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 905 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Зөөвөрлөгдсөн таван тохиолдол бүртгэгдсэн. Харин коронавируст халдварын улмаас 41-60 насны 1, 61-80 насны 4, 80-аас дээш насны 2 нийт зургаан хүн нас барж, нийт нас баралтын тоо 767 боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна