Замын-Үүд боомтын экспортын хэсэгт олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалга суурилуулжээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монгол Улсын Засгийн газраас Замын –Үүд дэх ачаа тээврийн нөхцөл байдлыг сайжруулахаар түр ажлын хэсэг томилоод байгаа билээ. Тэгвэл энэ сарын 06-аас эхлэн ачаа тээврийн машины тоо нэмэгдэж, өмнө нь 100 орчим байдаг байсан бол одоо 60 орчим хувиар нэмэгдэж 160 гаруй ачааны машин тогтмол нэвтэрч байна. Өчигдөр буюу 7-р сарын 23-ны байдлаар 164 ачааны машин нэвтрээд байна.

Энэ нөхцөл байдлаараа ажил урагшлаад байвал ирэх сараас хэвийн горимд шилжинэ хэмээн үзэж байгаа аж.

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүдийн хилээр нэвтрээд байна.  Замын-Үүд дэх гаалийн газраас ачаа, тээврийн машины бүрдүүлэлт, хяналт, шалгалтыг цаг алдалгүй шуурхай хийж дуусгахаар ажиллаж байна. Замын-Үүд дэх Гаалийн газраас БНХАУ-ын Эрээн хот дахь гаалийн газартай нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна.

Өнөөдөр буюу 7-р сарын 24-ний өдөр олон улсын стандартад нийцсэн ариутгалын хаалгыг Замын-Үүд дээр авчираад байна. Эхний ээлжинд Монголоос гарах буюу экспортын ариутгалыг хийх бөгөөд туршилтын ажлыг эхлүүлээд байна. Харин Импортын хэсгийн хаалгыг ирэх сарын эхээр угсарч дуусахаар ажиллаж байна.

Түүнчлэн БНХАУ-ын Эрээн хотод гацаад байсан 2000 гаруй машин ачаа, бараа Замын-Үүдийн хилээр нэвтрээд бүрэн дууссан. Гэхдээ эдгээр ачаа нь Эрээн хотын гаалийн хашаанд байсан ачаанууд татагдсан гэсэн үг. Үе шаттайгаар татах ажлууд хийгдэж байна. Одоо Эрээн хотод буусан, Эрээн хотын гааль дээр бүрдүүлэлт хийгдээгүй ачаанууд бүрдүүлэлт хийгдсэний дараа манай руу шилжинэ.

Мөн Замын-Үүд дэх Гаалийн газраас иргэддээ  хүнд сурталгүй үйлчлэх тал дээр анхаарч, санал гомдол хүлээн авч, шуурхай шийдвэрлэх 96361281 гэсэн дугаарыг өдөр бүр 08.00-20.00 цагийн хооронд тогтмол ажиллуулж эхэлсэн. Иргэд энэ утсанд гаалийн байгууллагын ажилчдын хандлага, ёс зүй, санал гомдлоо хэлэхээс гадна хориотой, хязгаарлалттай холбоотой бараа бүтээгдэхүүний мэдээллийг авах юм. Дээрх санал, гомдлын утсыг гаалийн дөрвөн алба хянаад, цаг алдалгүй шуурхай шийдвэрлэн ажиллана.

ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 5 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 11 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 14 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 16 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 16 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 16 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22