"Токио 2020" олимпийн буудлагын спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м төрөл өнөөдөр өглөө 08.00 цагаас эхэллээ. Энэхүү төрөлд Монгол Улсаа төлөөлж гавьяат тамирчин, 2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа болон ОУХМ Ц.Анударь нар өрсөлдөж байна. Урьдчилсан байдлаар эхний шатанд О.Гүндэгмаа 67, Ц.Анударь 76 оноо авлаа. Нийт 53 тамирчин оролцож байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна