Олимпын наадмын хамгийн хүчтэй баг Америкчууд Токиогийн олимпын наадмын эхний өдөр медальгүй үлдлээ. Хамгийн сүүлд 1972 оны Мюнхэний олимпын наадмын эхний өдөр медальгүй үлдэж байжээ. Америкчуудаас эхний өдөр эмэгтэй урт бууны 10 метрийн төрөлд М.Такер 6-р байр, хүндийг өргөлтийн эмэгтэй 49 кг-д Ж.Делакруз захиалгаа гүйцэтгэж чадаагүй, сэлэмний эрэгтэй сэйбрэ төрөлд өрсөлдсөн 2 тамирчин шөвгийн 16-д шалгарч чадаагүй бол замын дугуйн уралдаанд өрсөлдсөн Б.МкНолти 6-р байранд орсон. Харин олимпын наадмын 2 дахь өдрийг усан спортын төрлөөр медаль хүртээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна