Буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат явагдаж дууслаа. Анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, шилдэг наймд шалгарахад ганцхан оноо дутан есдүгээр байрт жагссан юм.
Тамирчин Ц.Анударь "Миний хувьд өөрийгөө чамлахааргүй сайн буудсан гэж бодож байгаа. Нэгдүгээр байрт явж байсан хүнээс контрол маань нэгээр л дутуу байсан. Сүүлийнхээ 2-3 сумыг алдчихлаа гэж бодож байна. Багшгүй явж байсан болохоор өөрийгөө хэдэд явж байгаагаа харалгүй гараад иртэл есдүгээр байрт орсон байсан. Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргахыг хүсдэг. Гэхдээ энэ удаа анхны олимп минь байсан учраас туршлага дутлаа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна