Жүдо бөхийн эрэгтэй 66 кг-н жинд өрсөлдөж буй Ё.Басхүү хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялагдлаа. Барилдааны турш эн тэнцүү өрсөлдөөн явагдаж байсан ч цаг дуусах мөчид Японы бөх Абэ Хифуми манай бөхөөс базари үнэлгээ авснаар ялалт байгуулсан. В хэсгийн аварга болсон Абэ Хибуфми хагас шигшээд Бразилын Д.Каргнинтай барилдах бол Ё.Басхүү дагах барилдаанд Италийн М.Ломбардотой барилдана.
Шилдэг 8-н бөхийн барилдаан үдээс хойш явагдана. 2021 оны ДАШТ-ээс М.Лоамбардо мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртэж байсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна