ОНЬС ГЭДЭГ МОНГОЛ ҮГ ГЭСЭН ЧИНЬ ҮГҮЙ ЭНЭ ЧИНЬ АНГЛИ ҮГ


Өнөөдөр Солонгост 15 орны соёлын өдөрлөг болсон юм. Тэнд болсон явдал байгаа юм. Энэ зурган дээр оньс анхан шат гээд Монгол нэртэй мөртлөө дээр нь Хятад гээд биччихсэн байгаа юм. Үүнийг хараад зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй очоод энэ Монголын тоглоом яагаад Хятад гээд Хятадын соёлын хэсэгт байгаа юм бол гээд хэллээ цаанаас нэг Хятад хүн ирээд юу яриад байгаан энэ Хятадынх Хятадад бас ийм тоглоом байдаг гэлээ би ч үгүй наадах чинь Монголын уламжлалт тоглоом, оньс гэдэг Монгол үг гэсэн чинь үгүй энэ чинь АНГЛИ үг гэж байна шүү кк.

Нөгөөдөх чинь сүүлдээ Хятадаар хайгаад тэгсэнээ Өвөрмонгол чинь хятад хүн гэнэ тэгэхээр үгүй тэд чинь Монгол хүн Хятад биш гээд маргав. Тэгээд цаана Солонгос хүнд хэллээ би ч яахав энэ бол Монголын гэж мэднэ гэтэл бидний хүүхдүүд Хятад тоглоом гээд тоглодог болвол яана гээд л лаг тайлбарлав аа. Тэгээд хамгийн гол нь нэг ичмээр нь би оньсон тоглоомоо эвлүүлж чадахгүй бүүр шар хөдлөөд эвлүүлчихмээр байдаг болдоггүй шүү. Цэцэрлэгт байхдаа л хэд эвлүүлж байсанаас биш бүүр дургүй хүрээд тэнд нь бараг цаг болсон байхаа кк.

Тэгээд хажуугаар явж байгаа 2 монгол залуугаас асуулаа чадахгүй гэнэ 3 Монгол эмэгтэй явж байна аа оролдож үзье гэнэ бас чаддаггүй тэгээд бодлоо бид нар өөрсдийнхөө юмыг мэддэггүй юм байна худлаа л манайх гэж цээжээ дэлдэхээс цаашгүй юм байна. Аан нээрээ хажууд нь бас Монголын түлхүүр гээд оруулаад гаргадаг тоглоом байдаг ш дээ тэрийг харин оролдоод хэдийг гаргасан чинь солонгос эгч монгол нь монголынх юм байна аа хятад хүн мэдэхгүй бсан юм гэхээр нь бас урамшаад бүгдийг нь гаргачих гээд оролдсон ч бас чаддаггүй шүү кк. Тэгээд нэг уриалга гаргамаар байна. Монгол хүн бүр гэртээ нэгээс дээш оньсон тоглоомтой байж хүүхдүүдтэйгээ цуг тоглож байя. Мөн Монголдоо өөрсдөө хийдэг баймаар юм. Хятадад хийдэг сурагтай. Хэзээ нэгэн цагт үр хүүхдүүд минь энд тэнд гадаад оронд очоод бусад орны хүмүүст өөрийн соёлыг танилцуулахдаа нүүр бардам байх болно ш дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 1 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 18 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 18 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 18 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 21 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 23 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна Өчигдөр
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана 2026/06/19
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна 2026/06/19
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ 2026/06/19
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ 2026/06/19
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна 2026/06/19
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна 2026/06/19
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18