Олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэй 57 кг, эрэгтэй 73 кг-н жингийн барилдаан эхэллээ. Эмэгтэй 57 кг-н жинд хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эхний өрсөлдөгч Словений К.Кайзертай хийлээ. Сүүлийн 2 жил бэртэл, гэмтлийн асуудлаас болж форм алдаад байсан хөдөлмөрийн баатар Д.Сумъяа харамсалтай нь эхний өрсөлдөгч Словений бөхөд вазари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлэв.
Эрэгтэй 73 кг-н жинд барилдаж буй ОУХМ Ц.Цогтбаатар Африк тивийн төлөөлөл Гвиней улсын бөхтэй барилдан цэвэр ялснаар дараагийн шатанд шалгараад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна